Крипто:

101

Бирж:

5

Дотоодын зах зээлийн үнэлгээ:

₮141,373,515,256.39

Дотоод 24ц хэмжээ:

₮110,635,224.07

EN/MN (Mongolian)

MNT

Виртуал хөрөнгийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах вэ?

Виртуал хөрөнгө эзэмших, арилжаанд оролцох нь эрсдэл өндөртэй талбар тул та өөрийнхөө бэлэн байдлыг шалгах хэрэгтэй. Хэрвээ та болгоомжгүй байвал өөрийнхөө хөрөнгийг алдах боломжтой гэдгийг санаарай.

1. Нэг нууц үгийг нэг л удаа.

Та нэг нууц үгийг олон вэбсайтад ашигладаг бол тэдгээр вэбсайтуудын аль нэгний аюулгүй байдал алдагдахад таны бусад хаягууд эрсдэлд орох юм. Үргэлж өвөрмөц нууц үг ашигла. www.haveibeenpwned.com сайт руу орж өөрийн мэдээллээ алдагдсан эсэхийг шалгаарай.

2. Password Manager буюу нууц үг зохицуулагч ашигла.

Хэрвээ вэбсайт болгонд 1 шинэ нууц үг үүсгэх хэрэгтэй бол тэр бүх нууц үгийг хэрхэн санах бэ? 1Password болон LastPass гэх мэт үйлчилгээнүүдээс авахыг зөвлөж байна. Эдгээр нууц үг зохицуулдаг аппликэйшнүүд нь урт, өндөр нууцлалтай, өвөрмөц нууц үгсийг үүсгэдэг ба нэг нууц үгээ санаж байхад автоматаар ашиглагдаж байхаар хийгдсэн тул ашиглахад тун хялбар.

3. 2-алхамт баталгаажуулалтыг боломжтой бүх зүйл дээрээ хий.

2-алхамт баталгаажуулалт хийх боломж олгодог бүх хаяг дээрээ ашиглах хэрэгтэй. Мессежээр баталгааждаг утасны дугаартай холбоотой 2-алхамт баталгаажуулалт ч аюулгүй байдлын эрсдэл агуулдаг. Үүний оронд Google Authenticator эсвэл Authy гэх мэт аппуудын ашиглаж болно.

4. Болж өгвөл, 2-алхамт баталгаажуулалтын төхөөрөмж ав.

Хэрвээ боломжтой бол Yubico, Google Titan, Thetis гэх мэт төхөөрөмжүүдийг нь авах хэрэгтэй. Энэ нь таны 2-алхамт баталгаажуулалтын энгийн аппаас биетэй USB төхөөрөмж болгон сайжруулна. 

5. Виртуал хөрөнгөө хадгалах төхөөрөмж авсан ч болно.

Та өөрийн крипто хөрөнгөө MetaMask гэх мэт хэтэвчинд хадгалдаг бол крипто хадгалах төхөөрөмж авах ёстой. Хэрвээ та өөрийн хөрөнгөө онлайн хэтэвцинд хадгалахаар төлөвлөж байгаа бол таны хөрөнгө үргэлж цахим халдлагад өртөх эрсдэлд байгаа гэдгийг санах хэрэгтэй. Ийм учраас, Trezor, Ledger гэх мэт крипто хадгалах зориулалттай төхөөрөмжид хөрөнгө оруулалт хийх нь чухал.

6. Өөрийн ашигладаг Chrome-н нэмэлт үйлчилгээнүүдийг сайн шүүж, заримаас нь татгалз.

Chrome дээрх нэмэлт үйлчилгээнүүд ихээхэн хэрэгтэй байдаг хэдий ч таны мэдээллийг хэрхэн ашиглаж байгааг сайтар шүүх хэрэгтэй. Иймээс хэний хөгжүүлсэн нэмэлтийг ашиглаж байгаагаа сайтар хянаж шүүх нь чухал.

7. Өөр өөр Chrome хаяг ашиглах нь аюулгүй байдлын нэг давхарга болно.

Та Chrome дээрх нэмэлтүүдийг ашиглаж байгаа тохиолдолд Криптотой харьцахдаа ашиглах тусдаа Chrome хаяг байх нь нэмэртэй. Энэ нь таны мэдээллийг чөлөөтэй хардаг Chrome нэмэлтүүдийн улмаас таны аюулгүй байдал эрсдэлд орохоос сэргийлж байгаа юм.

8. Ухаалаг гэрээнүүд дээр хязгаар тавихаа мартуузай.

Ухаалаг гэрээнүүдийг ашиглаж байгаа үедээ, хязгааргүй тооны токен хөдөлгөх эрхийг өгч болохгүй. Энэ нь ухаалаг гэрээг удирдлагаас гарах үед таны хөрөнгө тэр чигтээ алга болгох боломжийг өгдөг юм. Дараах холбоосоор зааврын дагуу хязгаар тавиарай.

9. Өөрийнхөө хэтэвчний мэдээллийг нүдний цөцгий мэт нандигна.

Крипто гүйлгээ хийхдээ хөрөнгийн сангуудаар дамжуулж хийж байгаарай. Та блокчэйн дээр гүйлгээ хийхэд таны гүйлгээний талаарх мэдээлэл болон дансны хуулга тань тэр чигтээ харагдах тул та 3 дагч этгээдээр дамжуулж крипто хөрөнгө илгээх нь нууцлалаа хадгалж буйн нэг хэлбэр юм. https://ftx.com/ гэх мэт вэбсайтуудаар дамжуулж, 0 хувийн шимтгэлтэйгээр гүйлгээ хийх боломжтой.

10. Утасны дугаарынхаа аюулгүй байдалд мөн анхаарах хэрэгтэй.

Цахим гэмт хэрэг үйлдэгчид таны симийг таны хэрэглээний үүрэн телефоны холбоогоор дамжуулан, хувилан авах боломжтой. Дараах холбоосоор орон, хэрхэн утасны дугаараа хамгаалах талаар уншаарай.

11. Зар сурталчилгаанаас болгоомжил.

Зар сурталчилгаан дээр дарахгүй байхыг зуршил болго. Ялангуяа Google дээрх заруудаас болгоомжил. Доорх үзүүлсэн шиг заруудыг ашиглах юм бол өөрийн мэдээллийг фишинг халдлагад алдах боломжтой.

Image1

12. Аливаа сугалаа, бэлэг, мессэжүүдийг нарийн нягтал.

Маш олон тооны луйврын зорилготой сугалаа, бэлэгний постуудыг Facebook, Telegram, хувийн чатууддаа авах боломжтой. Иймэрхүү мэдээлэл бүрт шүүлт, хяналт тавих нь боломжгүй байдаг учраас бүгдийг нь тоохгүй байх нь зүйтэй. Чихэнд чихэр шиг л сонсогдож байвал чихэрнээс илүүдэхээргүй зүйл л гэж бодох хэрэгтэй.

13. Танихгүй хүний илгээсэн файлуудыг нээх, татахаас болгоомжлох хэрэгтэй.

Таны танихгүй, гэмгүй програм таны хэтэвчний түлхүүрийн мэдээллийг тэмдэглэж байх боломжтой. Файлын төрлийг байнга харж, src болон бусад гүйцэтгэлийн (executive) програмуудаас болгоомжлох хэрэгтэй. Таньж мэдэхгүй хүнээс ирсэн zip файлыг нээхээс зайлсхий.

14. Ирсэн имэйлийн хаягийг болгоомжтой нягтлах хэрэгтэй.

Доорх имэйлийг хэрхэн луйвар гэж таних бэ? Ardcoin.com гэдгийн цэг нь байхгүй байгааг анзаараарай. Яг үүн шиг онцгой тэмдэгттэй имэйлүүд нь анзааргагүй нүдийг амархан хуурдаг тул болгоомжлох шаардлагатай.


Өдөр тутмын хэв маягаа өөрчилж, аюулгүй байдлынхаа талаар санаа зовох нь төвөгтэй санагдаж магадгүй. Гэвч та крипто хөрөнгийг өөрийн мэдэлд хадгалахыг хүсвэл дээрх дурдсан алхмууд нь зайлшгүй шаардлагатай юм.