Крипто:

101

Бирж:

5

Дотоодын зах зээлийн үнэлгээ:

₮141,373,515,256.39

Дотоод 24ц хэмжээ:

₮110,635,224.07

EN/MN (Mongolian)

MNT

Consensus algorithm буюу Зөвшилцлийн алгоритм гэж юу вэ?

Зөвшилцлийн алгоритм гэж юу вэ?

Блокчэйн технологийн гол үндэс нь сүлжээнд орших төвлөрсөн бус олон компьютерууд ямар гүйлгээ болсныг тэмдэглэх тодорхой зөвшилцөлд хүрэх билээ. Товчхондоо хэлбэл, хэнд хэдэн койн байгаа талаар зөвшилцөлд хүрснээр төвлөрсөн бус санхүүгийн систем тогтвортой орших юм. Энэ зөвшилцөлд хүрэх алгоритмыг “Блокчэйний аюулгүй байдлын протокол” гэж нэрлэдэг.

Хэдэн төрлийн зөвшилцлийн алгоритм байдаг вэ?

  1. Одоо хамгийн түгээмэл ашиглагдаж буй зөвшилцлийн алгоритмууд
    1. Proof of Work
    2. Proof of Stake
  2. Бусад төрлийн зөвшилцлийн алгоритмууд
    1. Hashgraph
    2. Proof of History
    3. Proof of Capacity
    4. Proof of Elapsed time

Олон төрлийн зөвшилцлийн алгоритм байдгаас бид хамгийн чухал 2 төрөлд анхаарлаа хандуулан тэдний ялгаа, давуу тал, сул талуудыг харах боломжтой.

Proof of Work гэж юу вэ?

Proof of Work нь 1992 онд спам имэйлийг шүүх зорилготойгоор гарж ирсэн технологи боловч 2008 онд Биткойныг зохион бүтээгч Сатоши Накамото энэхүү технологийг сүлжээн дээр орших олон компьютерууд зөвшилцөлд хүрэхээр ашиглаж болохыг анзаарснаар Биткойны суурь тавигдсан. Proof of Work нь сүлжээн дэх компьютерууд системээс өгөгдөх бодлогыг уралдан бодож, хамгийн түрүүнд хариуг нь олсон компьютерыг урамшуулдаг байхаар ажилладаг. Энэхүү бодлого бодох процесс нь бидний ойлгох “олборлолт” юм.

Proof of Stake гэж юу вэ?

Proof of Stake алгоритмыг Proof of Work-ын сул талыг шийдэхийн тулд гаргасан. Proof of Work шиг компьютеруудыг хооронд нь өрсөлдүүлэхийн оронд, нэг компьютерт гүйлгээний товхимлыг гаргах даалгаврыг өгөх санаа юм. Энэхүү компьютерыг сонгохын тулд оролцох хүсэлтэй компьютеруудаас Stake буюу бооцоо авдаг ба, компьютерын тавьсан бооцоо нь тухайн компьютер сонгогдох боломжийг ихэсгэдэг байна. Харин энэхүү бооцоо нь товхимлыг үнэн шударгаар гаргахын баталгаа болох юм. Энэ нь гүйлгээний товхимолд худал баримт оруулан баталсан тохиолдолд, тухайн компьютерийн тавьсан бооцоог хураана гэсэн үг юм.