Крипто:

152

Бирж:

7

Дотоодын зах зээлийн үнэлгээ:

₮336,554,431,664.38

Нийт 24ц хэмжээ:

₮135,478,248.27

EN/MN (Mongolian)

USD

MNT

АНУ-н Конгресс Стэйблкойныг хуульчлах талаар хуралдлаа.

Бичсэн А. Амартүвшин

1 сарын өмнө

Стэйблкойныг зохицуулах 4-р сарын 19-нд болсон 2 цагийн Конгрессийн сонсголоос онцлох зүйлсийг хүргэе.

Чимх баримтууд:

  • Энэхүү хуулийн зохицуулалт нь АНУ-н нутаг дэвсгэрт гүйлгээ хийж байгаа стэйблкойн гаргагчдыг лицензлүүлэх үүрэгтэй юм.
  • Хуулийн төсөл нь өнгөрсөн оны намар анх хэлэлцэгдсэн.
  • Хууль батлагдвал лицензгүй үйл ажиллагаа явуулсан хоног бүрд $100,000-н торгуультай юм байна.

Стэйблкойн гаргагчийн лиценз

Хуулийн төслийн хүрээнд Стэйблкойн гаргагчийг “Төлбөр тооцооны зориулалтаар ашиглагддаг албан бус цахим хөрөнгө” гэж тодорхойлжээ. Стэйблкойн гаргагч лицензийг албан банкнууд авах шаардлагагүй бөгөөд банк бус байгууллагуудад өндөр шалгуурыг тавьсан тухай тусгасан байна. Стэйблкойн гаргагчийн лиценз олгоход дүгнэх хүчин зүйлүүд:

  • Стэйблкойн гаргагч нь гүйлгээнд байгаа койноо 100% эргүүлэн худалдан авах чадвартай байх;
    • Нөөцөд байгаа хөрөнгө нь:
      • АНУ-н зоос мөнгөн дэвсгэрт
      • 90 хоногоос дээшгүй хугацаатай төв банкны үнэт цаас
      • 7 хоногоос дээшгүй хугацаатай эргүүлэн төлөх гэрээ
      • Төв банкин дахь хадгаламж
  • Лиценз горилогч багийн менежмент, техникийн мэдлэг;
  • Инновац, өрсөлдөөний дүнд олон нийтэд очих эерэг нөлөө;
  • АНУ-н санхүүгийн системийн тогтвортой байдал;
  • Хэрэглэгчдэд очих давуу талууд;
  • Жижиг дунд бизнес болон олон нийтийн хэрэглээнд нэвтрэх төлөвлөгөө.

Лицензгүйгээр үйл ажиллагаа явуулсан байгууллагын торгуулийн хэмжээг 1 өдрийн $100,000-д тавьсан бол торгуулийн хэмжээг $1,000,000-с хэтрүүлэхгүй гэж мөн тусгажээ.


Шинэ алба байгуулагдана

Стэйблкойныг зохицуулах “Улсын төлбөрийн зориулалттай стэйблкойныг зохицуулагч” алба гарна. Энэ алба нь стэйблкойн гаргагч байгууллагуудад АНУ-д үйл ажиллагаа явуулах лиценз олгохоос гадна, тус байгууллагуудад хяналт тавих үүргийг хүлээх юм байна.


АНУ ба Төв банкны цахим мөнгө (CBDC)

Ерөнхийлөгч Жо Байденийн зарлигаар Стэйблкойн болон цахим долларын тухай тайланг өнгөрсөн оны 9-р сард гаргасан. Энэхүү тайланд Төв банкны цахим мөнгийг хөгжүүлэх тухай дэлгэрэнгүй тусгаж өгсөн нь ТБЦМ гарах магадлал өндөр байгааг харуулж байна. Энэхүү ажлын алба нь стэйблкойныг зохицуулах хууль батлагдсанаас 180-с дээшгүй хоногт ТБЦМ буюу “Цахим доллар”-ыг нэвтрүүлэх төлөвлөгөөг танилцуулах ажлыг хүлээн авах юм байна. Стэйблкойн эсвэл Цахим долларын гол гүйцэтгэх үүрэг нь хэрэглэгчдийн зардлыг бууруулах, шинэ технологийн хөгжлийг дэмжих, мөн АНУ-н банканд бүртгэлгүй 7 сая иргэдийг данслуулах тухай байлаа.


Монголд нөлөө байгаа юу?

Энэхүү хуулийн төсөл нь батлагдсанаар Стэйблкойны үйл ажиллагаа явуулдаг байгууллагууд Америкт лицензтэйгээр үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ нь Монгол дахь хэрэглэгчдийн эрх ашгийг мөн хамгаалах давуу талтай гэж харж байна. Одоо Монголд өргөн хэрэглээнд байгаа USDT, USDC стэйблкойнууд нь хөрөнгийн нөөцийн мэдээллээ сар бүр гаргадаг ч, түүнийг нь шаардлага хангадаггүй гэж үздэг үзэл бас байна. Ингэснээр, бид АНУ-н хүлээн зөвшөөрсөн стэйблкойныг ашиглаад ирвэл Т*рра шиг гамшиг Монголд нүүрлэх нь арай багасах буй за.


Энэхүү мэдээ нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш бөгөөд зөвхөн танин мэдэхүйн зориулалтаар ашиглагдах ёстой болно.