Крипто:

152

Бирж:

7

Дотоодын зах зээлийн үнэлгээ:

₮336,575,344,592.70

Нийт 24ц хэмжээ:

₮140,551,811.39

EN/MN (Mongolian)

USD

MNT

Pepecoin: 21 хоногт 2,100 дахин өссөн шалтгаан юу байв?

Бичсэн А. Амартүвшин

30 өдрийн өмнө

Өнгөрсөн 3 долоо хоногт Pepe гэгч койн 2,100 дахин өссөн үзүүлэлт гаргалаа. Яг юу болоод өнгөрсөн бэ?

Pepecoin гэж юу вэ?

Pepecoin нь 4-р сарын 13-нд блокчэйн дээр мэндэлсэн Pepe дүрийг дүрсэлсэн Memecoin юм. Pepe нь бидний сайн таних мэлхийний дүр бөгөөд интернэтийн иргэд төрөл бүрээр хувирган, өөрсдийн болгон ашигладаг нь дүрийн алдарт ихээр нөлөөлсөн. “Pepecoin-н албан ёсны twitter хуудсанд нохойнуудын эрин үе дууссан. Pepe ноёрхохоор ирлээ.” гэж жиргэжээ.


Үйл явдлын дараалал:

  • 4-р сарын 13 - Pepecoin мэндлэв.
  • 4-р сарын - SHIBA INU халим Pepecoin авсан талаараа постлов
  • 4-р сарын 18 - Pepecoin-н анхны өсөлт. 48 цагийн дотор 4000%-н өсөлт үзүүлэв.
  • 4-р сарын 18 - Huobi, Gate, MEXC биржүүд Pepecoin-г арилжааг нээв.
  • 5-р сарын 1 - Дэлхийд 6-д жагсдаг OKX бирж арилжааг нээв.
  • 5-р сарын 3 - Uniswap-н хамгийн идэвхтэй хослол болов.

Ханшийн өсөлтөнд юу нөлөөлөв?

Өмнө нь Pepe-тэй холбоотой NFT коллекц, койнууд гарч байсан ч олны анхаарлыг татаж авч чадаагүй. Энэ удаад ханшийн өсөлтөд банкуудын дампуурал болон Биткойн, Этериумтэй холбоотой зах зээлүүд идэвх муутай байгаагаас үүдэн, олон нийтийн идэвх эрсдэлтэй койн руу шилжсэн байж болно. Мөн, нэр хүндтэй биржүүд дээр гарах болсон явдал нь койны нэр хүндийг улам өргөж, хүмүүс FOMO-рох шалтгаан болов.


Эрсдэл юу вэ?

Суурь үндэслэл

Memecoin нь суурь үнэ цэн байдаггүй бөгөөд олон нийтийн хандлагаар үнэ цэнээ тогтоодог нь хамгийн өндөр эрсдэл юм. Мөн, уг койныг хүрээлсэн экосистем тогтох нь тодорхойгүй, албан ёсны төлөвлөгөө байхгүй байгаа нь урт хугацаандаа үнэ цэнээ алдах эрсдэлтэйг харуулж байна.

Халимын эрсдэл

Pepecoin-н 50 орчим хувийг топ 100 хаяг эзэмшиж байна. Энэ нь 100 өөр хэрэглэгч эзэмшиж байгаа гэсэн үг биш бөгөөд халимууд блокчэйн дээр харагдаж байгаагаасаа том байх эрсдэлтэй байна.

8959d2b5 7785 4f6b A14f 3e83507736c4

4-р сарын 15-нд хэд хэдэн хачирхалтай арилжаа болсон талаар мэргэжилтнүүд анхааруулсан. Эдгээр 5 этгээдийн эзэмшиж байгаа койнууд нь 5.9 сая долларын үнэлгээтэй бөгөөд 1.4 саяыг нь аль хэдийн зараад ашгаа аваад амжсан байна. Ийнхүү зарж байхад ханш эрсдэлд ороогүй нь халимын эрсдэл бага байх боломжтойг харуулж байна.

Хөрвөх чадварын эрсдэл

Анх уг койныг хөрвөх чадварын эрсдэлтэй гэж байсан бол одоо арилжааны хэмжээ бусад Memecoin-уудаас хамгийн өндөрт хүрсэн нь энэ эрсдэл байхаа больсныг илэрхийлж байна. Хэрвээ халимууд эзэмшлээ зарсан тохиолдолд ханшинд үзүүлэх нөлөө төдий их байхаа больжээ. Гэвч, олон нийтийн хандалт суларч байгаа нь арилжааны хэмжээ гэнэт буурах боломжтойг харуулж байна.

88fb4a4c 72ca 428b Ba52 5f2d916363f2

"Pepecoin" гэж хайх хандалт хамгийн өндөр цэгтээ хүрсэн байна.

Багийн эрсдэл

Memecoin-той холбоотой хамгийн өндөр эрсдэл бол хөгжүүлэгч багийн үл мэдэгдэх байдал юм. Ихэнх луйврын койнууд хөгжүүлэгч багийнхаа талаарх мэдээллийг олон нийтэд зарладаггүй ба Pepecoin-д энэ шинж байгаа нь эрсдэл өндөр байгааг харуулж байна.


Луйвраас хэрхэн хамгаалах вэ?

  1. Pepecoin нь албан ёсоор Airdrop хийнэ гэж зарлаагүй. Иймд, үнэгүй койн амлаж байгаа хүнд бүү итгэ, холбоосууд руу бүү ор.
  2. Ижил нэртэй койнууд зөндөө байна. Ухаалаг гэрээ нь дараах хаяг дээр байна уу шалгаарай. Ухаалаг гэрээний хаяг:
    0x6982508145454Ce325dDbE47a25d4ec3d2311933
  3. Pepecoin-н албан ёсны комьюнити нь зөвхөн Telegram дээр байдаг бөгөөд бусад платформ дээрх группууд луйврын зориулалттай байх магадлал өндөр.

Дүгнэлт

Memecoin-ууд бол өндөр эрсдэлтэй бөгөөд аль хэдийн 3 дахь том Memecoin болсон нь цаашдаа өсөх боломж байгаа эсэхэд эргэлзээ төрүүлж байна. Мөн, одоогоор тодорхой экосистемийн хөгжил байхгүй тул уншигч та Pepecoin авахдаа болгоомжтой байна уу. #DYOR


Энэхүү мэдээ нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш бөгөөд зөвхөн танин мэдэхүйн зориулалтаар ашиглагдах ёстой болно.