Крипто:

152

Бирж:

7

Дотоодын зах зээлийн үнэлгээ:

₮336,556,845,944.67

Нийт 24ц хэмжээ:

₮139,507,294.68

EN/MN (Mongolian)

USD

MNT

Японы 3 банк Ripple-н ам бүлд элслээ

Бичсэн А. Амартүвшин

1 сарын өмнө

Улс хоорондын мөнгөн гуйвуулгын үйлчилгээ үзүүлдэг Ripple сүлжээ Японд 3 шинэ тоглогчтой боллоо. Ингэснээр, Ямагүчи, Момижи, Китакюшү гэх 3 банк Ripple сүлжээнд нэгдэж байгаа юм. Энэ юу гэсэн үг вэ?


Чимх баримтууд:

  • Ямагүчи банк нь 4 улсад 156 салбартай томоохон банк юм.
  • Эдгээр банкны хэрэглэгчид MoneyTap үйлчилгээг ашиглан, хормын дотор мөнгөн гуйвуулга хийх боломжтой болж байна.
  • MoneyTap нь Ripple сүлжээний RippleNet-г ашигладаг утасны аппликэйшн юм.

RippleNet гэж юу вэ?

RippleNet нь банк, санхүүгийн байгууллага хооронд өртөг багатайгаар гуйвуулгын төлбөр тооцоог зохицуулах систем юм. RippleNet нь 3 үндсэн бүрэлдэхүүн хэсгээс тогтдог: xRapid, xVia, xCurrent. Илүү дэлгэрэнгүйг төслийн танилцуулгаас уншиж танилцаарай.


Ripple виртуал хөрөнгийн хөрвөх санг нэвтрүүллээ

Өнгөрсөн онд туршилтын шатандаа орсон хөрөнгийн хөрвөх чадварын бүтээгдэхүүнээ 4-р 13-нд албан ёсоор нэвтрүүллээ. Ripple сүлжээг ашиглахад гардаг хамгийн том хүндрэлүүдийн нэг бол хөрвөх чадварын баталгаа байдаг байсныг энэхүү бүтээгдэхүүн шийдэж байгаа юм. Энэ бүтээгдэхүүн нь хөрөнгийн хөрвүүлэг хийхийн тулд хөрвүүлж буй хөрөнгөө урьдчилж эзэмших шаардлагыг байхгүй болгож байгаагаараа өндөр дүнтэй гүйлгээг хийхэд илүү тохиромжтой болж байгаа юм байна. Ингэснээр, уламжлалт санхүүгийн байгууллуудад крипто руу нэвтрэх боломжийг олгож байгаагаас гадна Ripple сүлжээг ашигладаггүй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч бирж, санхүүгийн байгууллагуудыг татах зорилготой.


Япон ба Ripple

Ripple-н олны мэдэхгүй нэгэн “гэр” бол Япон улс юм. Ripple нь 2016 оноос хойш SBI Group-тэй хамтран үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд 2018 онд Ripple сүлжээг ашиглан гүйлгээний төлбөр тооцоог зохицуулагч MoneyTap системээ нэвтрүүлээд байсан юм. SBI Group-н гүйцэтгэх захирал Ёшитака Китао “Ripple АНУ-д үйл ажиллагаа явуулах боломжгүй болбол Японд нүүж ирэх хамгийн боломжтой.” гэж 2021 онд хэлж байжээ.


Энэхүү мэдээ нь хөрөнгө оруулалтын зөвлөгөө биш бөгөөд зөвхөн танин мэдэхүйн зориулалтаар ашиглагдах ёстой болно.