Крипто:

152

Бирж:

7

Дотоодын зах зээлийн үнэлгээ:

₮337,744,857,136.15

Нийт 24ц хэмжээ:

₮102,046,128.91

EN/MN (Mongolian)

USD

MNT

Grand Theft Auto + Криптовалют

Бичсэн Лхагва-Очир

11 сарын өмнө

Түлхүүр үг: 

  • Дэлхийн хамгийн алдартай видео тоглоом Grand Theft Auto-ийн шинэ анги 2024 онд гарна.
  • GTA 6 Криптовалютыг тоглоомдоо шингээх магадлалтай гэнэ.

 

Rockstar Games-ийн алдарт бүтээл Grand Theft Auto (GTA) тоглоом цаг үеэсээ түрүүлж алхдаг супер тоглоом гэдгийг тоглоом сонирхогч хүн бүр мэднэ. 1997 онд 2D хийцлэлтэйгээр анх гарч тоглоомын ертөнцийг доргиож байсан GTA нь 25 жилийн дараа ч дэлхийн хамгийн өндөр борлуулалтай тоглоом хэвээр байгаа. Тэгвэл Rockstar Games-ийн зүгээс уг цувралын дараагийн анги буюу GTA 6-г 2024 онд гаргах талаар эх сурвалжууд мэдээлж байна. Үүнээс ч илүү сонирхолтой нь тус тоглоомыг криптовалюттай холбож магадгүй нь болоод байна.

GTA хэрхэн дэлхийн хамгийн алдартай видео тоглоом болсон бэ?

GTA-г нэг шат ахиулж, тоглоомын ертөнцөд нэрийг нь тамгалж орхисон бүтээл бол GTA: San Andreas юм. Тус тоглоом нь 2004 онд бүтээгдсэн бөгөөд тухайн үедээ хамгийн анхны өнгөт арьстан гол дүртэй тоглоом болж байжээ. 1980 онд өрнөх тус тоглоомын гол дүр CJ-ийн ээж нас барснаар үйл явдал эхэлдэг. Тухайн үеийн авлигад идэгдсэн эрх баригчид болон гэмт хэрэгтнүүдийн бүлэглэлийн мөргөлдөөн, гэмт хэргийн ертөнцийн адармаатай өрнөл тоглоомыг улам ч сонирхолтой болгожээ. 

GTA: San Andreas нь 2004 оны хамгийн их борлуулалттай видео тоглоом болж байсан бөгөөд 2011 оны байдлаар дэлхий даяар 27.5 сая гаруй хувь борлогдсон нь дээд амжилтад тооцогдож байв. 

 

2013 онд бүтээгдсэн GTA 5 ч тоглоомын ертөнцөд хувьсгал хийсэн гэхэд буруудахгүй. Дуу дүрслэлийн өндөр нягтралтай байдал нь тоглогчдод илүү бодит мэдрэмж өгөхөөс гадна онлайн ертөнцөд дэлхийн хаанаас ч хэдэн ч хүнтэй зэрэг холбогдож тоглох боломжтой байсан нь тухайн үед үнэхээр тэсрэлт байв. GTA5 нь борлуулалтын тоогоороо дээд амжилтыг эвдэж, түүхэн дэх хамгийн хурдан борлуулалттай тоглоом болсон бөгөөд эхний өдөртөө л 800 сая ам.доллар, эхний гурван өдөртөө нэг тэрбум ам.долларын орлого олжээ. 

Энэхүү тоглоомын хамгийн сонирхолтой зүйл бол гол дүрийн тоглогч гар утаснаасаа хөрөнгийн зах зээл рүү орж арилжаа хийж, тоглогч түүнээс ашиг олж, машин худалдаж авах, байр худалдаж өөрийн дүрээ улам хүчирхэг болгох боломжтой байдаг нь байлаа.

Тэгвэл GTA 6 тоглоомын дараагийн хувьсгалыг хийх үү?

Тоглоомын шинэ хувилбар эцсийн байдлаар хэзээ гарах нь тодорхойгүй байгаа ч Rockstar Games-ийн зүгээс 2024 онд гаргаж магадгүй гэсэн хүлээлт үүсээд буй.. Түүнчлэн тоглоомын төлбөрийн хэрэгсэл нь Криптовалют ч байх боломжтой байгаа нь тоглогчдын анхаарлыг татаж байна. GTA 5-ийн хувьд хөрөнгийн зах зээлд оролцдог болсноор маш олон тоглогчдыг өөртөө татаж чадсан төдийгүй, тоглоом тоглоод хүртэл хөрөнгө оруулалтын зарчмыг хүмүүст ойлгуулж болно гэдгийг баталсан билээ.

Тэгвэл GTA 6 нь тоглогчдыг нэмэлт орлоготой болгохын тулд криптовалютыг тоглоомын элемент болгон нэмэх боломжтой гэж үзэж байна. Гол дүрүүд крипто тэрбумтнууд болж криптовалютаар төлбөр төлөх, дүрээ хүчирхэгжүүлэх ч боломжтой юм. Түүгээр ч зогсохгүй тоглоомын онлайн орчинд худалдан авалт хийх, тоглогчид хооронд шилжүүлэг хийх, түүнийгээ криптогоор дамжуулан бодит ертөнцтэй холбох боломж байгааг эх сурвалжууд дурджээ.