Крипто:

152

Бирж:

7

Дотоодын зах зээлийн үнэлгээ:

₮337,466,868,716.59

Нийт 24ц хэмжээ:

₮139,235,016.07

EN/MN (Mongolian)

USD

MNT

Монголын крипто зах зээлд шинэ салхи орж ирэв үү?

Бичсэн А. Амартүвшин

9 сарын өмнө

Decentralized Finance (DeFi)  буюу төвлөрсөн бус санхүү нь блокчэйн дээр орших ухаалаг гэрээгээр баталгаажин ажилладаг санхүүгийн үйлчилгээний тогтолцоо юм. Төвлөрсөн бус санхүүгийн бүтээгдэхүүнийг дэлхийн хаанаас ч, хэн ч ашиглах боломжийг олгодгоос гадна ардчилсан байдлаар засаглагдсан нь олон нийтэд өгөөжтэй байх нөхцөлийг бүрдүүлдэг байна.


Сонирхолтой статистик:

  • Нийт крипто зах зээлийн СПОТ арилжааны дүнгийн 13-16 хувь нь төвлөрсөн бус бирж дээр явагддаг.
  • Хамгийн том DEX болох Uniswap-н арилжааны дүн Coinbase-н арилжааны дүнтэй ижил байдаг байна.
  • DeFi протоколын санхүүгийн үйлчилгээний нөхцөлийг DAO-аар шийддэг ба хамгийн том DEX Uniswap-н DAO токенийн зах зээлийн үнэлгээ 6.6 тэрбум доллар байдаг бол хадгаламж зээлийн үйлчилгээ үзүүлдэг AAVE DAO 1.3 тэрбум долларт байна.

Монголын анхны DAO протокол болох АрдМааний нь хэрэглэгчдэд өөртөө таатай нөхцлөөр виртуал хөрөнгөө ашиглан, санхүүгийн үйлчилгээ авах боломжыг олгох зорилготойгоор зах зээлд нэвтэрсэн ба блокчэйн дээр хийгдэж буй гүйлгээ бүрийг хянаж, магадлан итгэмжлэх бүрэн боломжийг олгодгоороо бусад төслүүдээс онцгойрч байна. 


DeFi бүтээгдэхүүний төрлүүд

DeFi нь уламжлалт санхүүд байдаг хадгаламж, зээл, даатгал зэрэг санхүүгийн үйлчилгээнүүдийг блокчэйн дээрх ухаалаг гэрээгээр үзүүлж байгаа юм. Одоо түгээмэл хэрэглэгддэг DeFi үйлчилгээнүүдээс дурдвал:

  • Своп
  • Хадгаламж
  • Launchpad буюу ICO
  • Даатгал

DEX буюу төвлөрсөн бус бирж хэрхэн ажилладаг вэ?

Төвлөрсөн бус биржүүд AMM буюу бие даасан арилжаа бүрдүүлэгч алгоритмуудыг ашиглан ажилладаг. Энэ нь тухайн аливаа виртуал хөрөнгийн ханш, үнэлгээ нь тухайн бирж дээр гадны оролцоогүйгээр тогтдог гэсэн үг юм.

АрдМааний DEX нь x*y=k алгоритмыг ашигладаг ба энэ нь x токенийн ханшийг y/x байхаар тогтоодог байна.

Төвлөрсөн бус бирж дээр хөрөнгөө оруулж, арилжаа хийх нөхцөлийг бүрдүүлэхийг Pool үүсгэх гэдэг. Эдгээр хэрэглэгчдийг урамшуулахын тулд тухайн хослол дээр хийгдсэн свопын шимтгэлийг хувь тэнцүүлэн хуваан авдаг байна.

АрдМааний DeFi протокол нь DEX-ээ албан ёсоор нэвтрүүлээд байгаа бөгөөд app.ardmoney.com-р орон дэлхийн хаанаас ч ашиглах боломжтой болсон байна. Цаашдаа хэрэглэгчдэд төвлөрсөн инновацууд болох Meta-transaction, Token Bridge, Application-specific блокчэйн зэргийг нэвтрүүлэх төлөвлөгөөтэйгөөр ажиллаж байгаа юм байна. 


Монголын анхны DeFi протокол болох АрдМаанийгийн нээлтийн үйл ажиллагаа нь 8-р сарын 10-ны 20:30 цагаас Kryptos Lounge-д болох нээ. Гэхдээ нээлтийн үйл ажиллагаа гэхээсээ илүү крипто сонирхогчидтой хамт нэг үдшийг доргиох юм гэнэ шүү.