Крипто:

152

Бирж:

7

Дотоодын зах зээлийн үнэлгээ:

₮336,573,061,931.96

Нийт 24ц хэмжээ:

₮140,040,235.42

EN/MN (Mongolian)

USD

MNT

Small2Big эвентээс онцлох бүх зүйлс

Бичсэн Лхагва-Очир

11 сарын өмнө

IHC коммунитиг нэгтгэсэн Small2Big эвентийг 6-р сарын 5-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү эвентээрээ  IHC токен эзэмшигчдэд хийсэн ажлаа тайлагнаж, ирээдүйд төлөвлөсөн ажлаа гэнэтийн бэлэг болгон задлаад авжээ.


Тэгвэл өчигдөр яг юу болов?

14:00-19:00

  • X-Meta booth-ээс биржтэй холбоотой асуудлыг газар дээр нь шийдвэрлэх
  • IH wallet booth-ээс аппликейшнтэй холбоотой мэдээ мэдээллийг авах.
  • IHC APES booth-ээс Almighty clinic-ийн эмчийн зөвлөгөө авах,
  • IHC Esport booth-ээс CS:GO болон Pubg-ын багийн тамирчидтай 1vs1 тоглож өрсөлдөх 

19:00-21:00

  • 19:00 цагаас гал ассан энтертайнмэнт эвент эхлэн олны танил уран бүтээлчид нэг тайзнаа уран бүтээлээ хүргэж нэгэн үдэш хамт хөгжилдлөө.

21:00

  • Keynote Speech

Keynote Speech-ийн чухал мөчүүдээс:

Keynote Speech буюу IHC хөрөнгө оруулагчиддаа хийсэн ажлынхаа тайлангаа тавьж, мөн цаашлаад ирээдүйд хийх ажлаа дэлгэх чухал мөч оройн 21:00 цагт эхлэлээ.

Их Бит ХХК үүсгэн байгуулагч Мөнхжин нээлтийг эхлүүлэн IHC коммунитийн хийсэн ажлууд болох IHC wallet, MongolChat-аар дамжуулан төлбөрийн систем болсон тухай Мөн Сагсан бөмбөгийн IHC APES баг, IHC Esport-ийн тамирчид, IhBit-ийн ажилчдаараа бахархан ярилаа. 

  • IHC wallet-ийн хувьд IHC токеныг шууд худалдан авах боломж бүхий функц нэмж өгснөөр илүү хялбар худалдан авалт хийх боломжтой болсон
  • IHC токен төлбөрийн хэрэгсэл болгохын тулд Mongolchat аппликейшнтэй хамтран төлбөрийн шийдлийг илүү бодитой болгосон. Өөрөөр хэлбэл, Mongolchat аппликейшнийг ашиглан Криптогоор төлбөр төлөх гэсэн функц дээр дарж тухайн Мерчант байгууллагын QR бүхий кодыг уншуулснаар хэтэвчин дэх IHC зах зээлийн ханшаар зарагдаж Мерчант байгууллагын дансанд төгрөгөөр хөрвөн шилжих юм.
  • Сагсан бөмбөгийн IHC Apes багийн хувьд дэлхийн стандартад нийцсэн баг тамирчдын бэлтгэхийн төлөө ажиллаж байгаагаа илэрхийлэв.
  • IHC Esport-ийн амжилтыг дурдахдаа:

IHC CS:GO баг тамирчид дэлхийн томоохон тэмцээн болох Major тэмцээнд ялагдал хүлээсэн ч Азидаа хамгийн хүчирхэг 2 багийг ялж Азидаа 1-р байранд эрэмбэлэгдэж буйгаа хэлэв.

Мөн IHC Pubg Mobile-ийн эмэгтэй баг Азидаа 1-р байранд эрэмбэлэгдэж байгаа ба Эрэгтэй баг нь Азидаа 3-р байранд эрэмбэлэгдсэн бахархам амжилтуудаас хуваалцлаа.

Тэдний хувьд гадаад маркетингийн ажлаа спортын томоохон тэмцээнүүдээр дамжуулан хийж байгаагаа илэрхийлсэн байдаг.


X-Meta биржийн дараагийн алхам: Фьючерс арилжаа.

X-Meta биржийн гүйцэтгэх захирал Дэйв Лий:

Бидний хамгийн ойрын зорилго бол X-Meta биржид Future арилжааны функц нэмэхээр ажиллаж байгаа гэв. Энэ нь биржийн идэвхтэй арилжааны хэмжээ үлэмж ихэсэж түүнийхээ ч хэрээр шимтгэлээс авах ашиг нэмэгдэж IHC токены шатаалт ч ихсэх боломж бүрдэх юм.

Мөн түүнчлэн X-Meta бирж Foundation буюу сайн үйлсийн сан байгуулна гэдгээ мэдэгдлээ.


IHC 103 тэрбум токены шатаалт:

Сар бүр X-Meta биржийн цэвэр орлогоос зах зээл дээрээс шууд худалдан авалт хийж шатаадаг IHC- өнгөрсөн 5 сарын шатаалт болох 3 тэрбум IHC токеныг шатаасан ба мөн өнгөрсөн 2 сараас хойш цугларсан Strategy reserve буюу ирээдүйд хэрэг болж магадгүй хэмээн цуглуулсан 100 тэрбум IHC токеныг мөн шатаалаа. Ингэснээр анх 1 их наяд IHC токен зах зээл дээр хэвлэгдсэн бол өнөөдөр 623 тэрбум IHC үлдсэн буюу 37.7% аль хэдийнээ зах зээлээс устгагдсан байна. Энэ нь маш сайн зүйл бөгөөд ирээдүйд үнэ цэнэ нь өсөх боломжийг улам нэмэгдүүлж байгаа юм.


Дэлхийн Топ 5 дахь  бирж дээр IHC токен лист хийгдэхээр болов.

IHC коммунитийн дараагийн гэнэтийн бэлэг бол Дэлхийд эрэмбээрээ 5-р байранд жагсдаг KuCoin арилжааны бирж дээр энэ сарын 10-ны өдөр арилжаалагдахаар болсон мэдээ байлаа. Энэхүү бирж нь шинээр нэмэгдэж буй токеноо өөрсдөө маркетингаа хийдэг гэдгээрээ давуу талтай бөгөөд 24 цагийн арилжааны хэмжээ 1 тэрбум долларын арилжааг боловсруулдаг томоохон бирж юм.


Нууц бэлэг:

6-р сарын 10-ны өдөр KuCoin дээр арилжаа нээгдэх үед зарлах нэг нууц бэлэг бас байгаа гэнэ шүү. 

Юу юм бол оо…