Крипто:

152

Бирж:

7

Дотоодын зах зээлийн үнэлгээ:

₮336,734,924,111.58

Нийт 24ц хэмжээ:

₮140,447,741.14

EN/MN (Mongolian)

USD

MNT

6-р сарын 30-нд койнуудын шилжүүлэг түр зогсож магадгүй

Бичсэн А. Амартүвшин

11 сарын өмнө

Этериум сүлжээ 15,050,000 дахь блок буюу Улаанбаатарын цагаар 6-р сарын 30-ны 18:43 цагт Gray Glacier буюу Саарал Мөсөн Гол шинэчлэлтээ хийхээр зарлажээ. Энэ үеэр Этериум сүлжээний гүйлгээнүүд тодорхойгүй хугацаагаар саатах бөгөөд энэ нь Этериум сүлжээг ашиглан, бирж рүү орлого хийх болон биржээс зарлага гаргах үйлдлүүд түр хугацаанд зогсоно гэсэн үг юм.


Товч баримтууд:

  • Саарал мөсөн гол шинэчлэлт нь барагцаагаар 6-р сарын 30-ны 18:43-д болно.
  • Энэхүү шинэчлэлт нь Этериум 2.0-ын шинэчлэлтийг хойшлуулж байгаатай холбоотой.
  • Шинэчлэлтийн үеэр сүлжээн дэх гүйлгээнүүд тодорхойгүй хугацаагаар саатна.
  • Бирж рүү орлого хийх болон зарлага хийх үйлдлүүд боломжгүй болох магадлалтай.

Саарал мөсөн голын үр дүн

Саарал мөсөн гол шинэчлэлт нь Difficulty Bomb буюу Ачааллын бөмбөгийг 700,000 блок буюу барагцаагаар 100 өдрөөр хойшлуулж байгаа юм. Энэ нь Ачааллын бөмбөгийг анх өнгөрсөн оны 12-р сард товлосон байсныг хойшлуулаад байгаа 3 дахь тохиолдол юм.

Ачааллын бөмбөгийн гэж юу вэ?

Ачааллын бөмбөг нь Этериум 1.0 сүлжээний блок олборлох ачааллыг хэт нэмэх зорилготой. Ингэснээр, Этериум 1.0 дээр блок хэвлэгдэх хугацаа нь удааширч, улмаар олборлогчдод ашиггүй болох ба яваандаа Ice Age түвшинд хүрч, блок олборлолт бүрэн зогсох юм. Үүний үр дүнд, блок олборлогчид болон node ажиллуулагчид Этериум 2.0 руу бүрэн шилжих юм байна.

Комьюнити хэрхэн хүлээн авав?

Этериум комьюнити Этериум 2.0 дахин хойшилж буй мэдээг сайнаар хүлээн авсангүй. Ачааллын бөмбөгийн товыг дахин дахин хойшлуулж байгааг Этериумийн хөгжүүлэгч багийн чадваргүйд тохон, багийн бүтцийг шинэчлэх шаардлагатай хэмээн нэгэн хэрэглэгч жиргэжээ.

Өөр нэг хэрэглэгч Этериумийн ханшийн уналтад удаа дараагийн хойшлолтууд гол нөлөө үзүүлж байгаа гэж шүүмжилжээ.